|
Ананда Йога Сувилалын туршлагатай, санаа нийлсэн сувилагч болон багш нар танд бие, оюун ухаан болон сэтгэл санаандаа санаа тавьж, эрүүлжүүлэхэд туслана. Бид танд йог, бясалгалын хичээл, йогийн эмчилгээ, уламжлалт зүү төөнүүр, иллэг, уламжлалт эм бариа, ерөнхий эмчилгээг хүргэх болно. Бидний зорилго бол олон төрлийн эмчилгээний арга ашиглаж эрүүл амьдрах хэв маягийг бий болгох юм.
АМУРТ нь анх Ананда Йога Сувилалыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн эдийн засгийн чадвараас үл хамааран бүх хүмүүст хүртээмжтэй байх төрийн бус байгууллага юм. Монголд ийм зорилготой анхны эрүүлийн мэндийн төв болж байгуулснаараа бид Улаанбаатар хотын иргэдийн амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчлөлтийг багасгах, тэдэнд эмнэлгийн боломжийн үйлчилгээ үзүүлэхийг зорилго болгож байна.
Манай хамт олон нь таны бие болон оюун санааг эрүүлжүүлж Монгол хүний дундаж наслалтыг 80-аас дээш гаргах эрхэм зорилгоор нэгдсэн өндөр мэргэжил, арвин туршлагатай санаа нийлсэн эмч, сувилагч, йога бясалгалын багш ажилтнуудаас бүрдсэн хүчирхэг баг юм. Бид ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл муу, эрүүл мэндээ хамгаалах чадвар сул гэр хороололд орчин үеийн стандарт хангахуйц сувилалын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн багийг бүрдүүлж чадсан.
Урьдчилан сэргийлэх арга нь хамгийн зөв эм гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хамт бид йогийн дасгал, бясалгал, зөв хооллолт гэх мэт аргуудаар дамжуулан уламжлалт эмчилгээ, эрүүл амьдралын хэв маягийг хөхүүлэн дэмжихийг хичээх болно. Үүнээс гадна эмчилгээ шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн үзлэг, эмчилгээгээр хангах болно.
Хүмүүсийг дараах боломжоор хангах:
- Эмийн эмчилгээнээс хамаарахгүйгээр байгалийн эмчилгээний системийг ашиглах замаар эрүүл байх
- Бие бялдар сайтай, оюун санаа төлөвшсөн, ухаалаг, өв тэгш хөгжсөн хүн болох
- Илүүдэл жин болон сэтгэл санааны хямралаас үүссэн өвчнийг анагаах
- Зөв хооллох, тайвшруулах болон өдөр тутмын дасгал хийх аргуудыг амьдралдаа хэвшил болгох замаар сайхан амьдрах
|
|