Ananda Yoga Wellness Centre   АЙНСЭС logo  
Web site in English                

     






Эмчийн Үзлэг


             Танилцуулга


АУДС-н Эмчилгээний анги төгссөн магистр, бакалавр зэрэгтэй Англи, Хятад, Польш улсад ажиллаж байсан туршлагатай эмч нар үзлэг хийж байна.Манай эмч нар дараах чиглэлийн үзлэг оношилгоо хийж, эмчилнэ. Үүнд :

  • Амьсгал зүрх судас
  • Элэг хоол боловсруулах эрхтний өвчин
  • Бөөр шээсний замын архаг өвчин
  • Гэмтэл, цус харвалтын дараах үлдэц
  • Үе мөч мэдрэлийн өвчин
  • Хүүхдийн сульдаа, хөхүүл ханиад

 

            Физик эмчилгээ


Физио /физик/ эмчилгээ нь аппаратын тусламжтайгаар байгалийн хүчин зүйлийг /ишээ нь нарны туяанаас хэт ягаан, нил улаан г.м./ гарган  ашиглаж эмчилдэг сэргээн засах эмчилгээний гол салбар юм. Жишээ нь манай сувилалд.

  • хэт их давтамжийн хувьсах гүйдэл гаргадаг  УВЧ-66 аппарат
  • нам давтамжийн тогтмол гүйдэл үүсгэдэг  Поток-2 аппарат
  • өндөр давтамжийн дууны долгион үүсгэдэг Ультрозвук “Лор А” аппарат
  • нарны хэт ягаан туяаг үүсгэгч  Кварцын аппаратыг тус тус ашиглаж  үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, цусан хангамжийг сайжруулах, мэдрэлийн ширхэгийн дамжуулалтыг нэмэгдүүлэх эмчилгээг хийдэг.

Мөн хүний өөрийн дотоод энерги, хүчин зүйлийг нэмэгдүүлэх зорилгоор био идэвхт цэгүүдийн массаж, бариа засал, биеийн тамир, хөдөлгөөний эмчилгээг хавсран хийж ямар ч химийн хортой эм, антибиотик хэрэглэхгүй эмчилдгээрээ давуу учир өнөөгийн эмчилгээний дэлхий нийтийн чиг хандлага энэ эмийн бус сэргээн засах эмчилгээнд нэгэнт чиглэсэн болно.


 
 
           
 

Home | Йог - Бясалгал | Зүү төөнүүр | Бариа засал | Эмчийн Үзлэг | Заавар | Links