Уламжлалт зүү төөнүүрийн эмчилгээ нь эрт дээр үеэс амьдралын энергийг тэнцвэржүүлж, зохицуулах эртний арга ухаан билээ. Зүү төөнүүр нь өвчнийг эмчлэхээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх засал эмчилгээ юм. Зүү төөнүүрийн эмч нар нь өвчтөний өвчний суурь шалтгааныг тодорхойлж, өвчтний бие, оюун ухаан, сэтгэл санаа зэрэг бүх талд нь анхаарал тавьдаг.
Зүү төөнүүр нь байгаль болон хүний биед явагддаг амьдралын энергийн (Чи гэж нэрлэгддэг) хөдөлгөөний тухай байгалийн хуульд үндэслэсэн. Амьдралын энэ энерги нь хүний биеийн тодорхой нүх сүвээр дамжин урсаж байдаг. Чи хэмээх энерги тэнцвэртэй байж, хүний биед зөв шилжин хөдөлж байвал бид эрүүл байдаг. Чи хэмээх энергийн тэнцвэр алдагдвал сэтгэлийн хямрал, өвчин үүсдэг. Нарийн зүүг биеийн тодорхой цэгүүдэд суулгах буюу эдгээр цэгт дулаан өгөх замаар энергийг эрчимжүүлж, энэ нь хүний биеийн өөрөө өөрийгөө эмчлэх чадавхийг сайжруулдаг.
Зүү төөнүүр нь урьдчилан сэргийлэх эмчилгээ болохоос гадна үе мөчний өвчин, нуруу, толгойн өвчин, даралт ихсэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, төрөлтийн хүндрэл, шээсний замын өвчинг эмчилэхэд үр дүнтэй. Зарим хүмүүс уур уцаар, ядаргаа, сэтгэлийн хямрал, эргэлзээ, гомдол цөхрөл зэрэг сэтгэл санааны холбогдолтой өвчнөө энэ аргаа эмчлүүлдэг.
|
|